Улаанбаатарт 11 хэм дулаан
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгийн зарим газар болон баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгороор 0-5 хэм хүйтэн, говийн болон зүүн зүгийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.
Улаанбаатар үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт 7 хэм дулаан, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ