Мэргэжилтэй 5220 ажилчин хөдөлмөрийн дадлагад гарлаа

img

 

Засгийн газрын “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яамнаас ажил олгогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ  хэрэгжүүлж байгаа.  Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил 6417 мэргэжилтэн бэлтгэж, нийт төгсөгчдийн 79 хувь нь ажлын байраар хангагджээ. Энэ жилийн эхний ээлжийн 5220 суралцагчийн танхимын сургалтын төгсөлт, хоёрдугаар ээлжийн хичээлийн нээлтийн нэгдсэн арга хэмжээг “Баялгийг бид бүтээнэ” нэрийн дор зохион байгуулсан байна.

Хөтөлбөрийн хоёрдугаар ээлжинд 1728 иргэн бүртгүүлж, ажил олгогчидтойгоо гэрээ байгуулан сургалтад хамрагдахад бэлэн болжээ. Засгийн газраас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад сар бүр 190 000 төгрөгийн тэтгэлэг олгож, ажлын хувцсаар хангаж байгаа юм.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
мэргэжлийн сургалтын төвийн багш нарын мэдлэг чадварт анхаарах хэрэгтэй. тэд сүүлийн үеийн техник, технологийн хөгжлөөс ихэнх нь хоцорчихсон байна. тийм байхад яаж компаниудын хэрэгцээ шаардлагад нийцсэн ажиллах хүч бэлтгэж чадах юм бэ.
2014-04-08
зочин буржак:
залхуучуудыг ажилд сургаж дээ. наадуулдаа хөдөлмөрийн хуулийг сайн цээжлүүлээрээ дээ. ажилд орж гэрээ хийчхээд маргааш нь архангайд малаа хариулаад ажил таслаад явж байдаг хүмүүс шүү
2014-04-08