
Кувейтын Эмир шейх Сабах аль Ахмед аль Жабер ас Сабах парламентаа тараах тухай мэдэгдлээ. Энэ нь тус улсад өрнөөд буй улс төрийн хямралыг зохицуулахад чиглэгдэх гэнэ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Эмирийн ач хүү шейх Насер аль-Мухаммед аль-Ахмед аль-Жабер ас-Сабахын тэргүүлж байсан Засгийн газрыг огцруулсан билээ.
Түүний албыг Батлан хамгаалахын экс сайд Жабер аль-Мубарак ас-Сабах орлох болсон. Шейх Насерын тэргүүлж байсан парламент хоёр жилийн хугацаанд муу ажилласан гэх үнэлгээ авсан байна. Тиймээс Кувейтын эмир ийнхүү парламентыг тараах болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ