Японы шумбагчийг “МН370”-ыг хайхад оролцуулж магадгүй
Австралийн Ерөнхий сайд Тони Аббет өчигдөр Япон улсад айчилж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзжээ. Тони Аббет айлчлалынхаа тухай хэвлэлийнхэнд “Японы Засгийн газрын газартай нефтийн асуудлаар хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Миний айлчлалын хоёр дахь зорилго бол оюутан солилцооны хөтөлбөр. Австралийн оюутанууд Японд суралцах хүсэлтэй байдаг ч төлбөрийн асуудлаас болж олон мянган залуус мөрөөдлөө биелүүлж чадаггүй” хэмээн ярьжээ. Харин Шинзо Абе уг хүсэлтийг хүлээн авч, дараагийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлаар хэлэлцэхээ амласан аж.
Тони Аббетийн энэхүү айлчлалыг сураггүй болсон “МН370” онгоцтой ямар ч хамааралгүй хэмээн мэдэгдэж байгаа ч “ВВС” агентлаг “Тони Аббетийн айлчлалын гол зорилго сураггүй болсон “МН370” онгоцыг хайх ажиллагаанд Японы шумбагч “AF130” онгоцыг оролцуулах төлөвлөгөөтэй байгаа” гэж мэдээлсэн байна. Шумбагч “AF130” онгоц далайн ёроолд байгаа ямар ч биетийг долгионы тусламжтайгаар илрүүлэх гайхалтай хүчин чадалтай аж. Онгоц сураггүй болоод долоо хонож байхад Малайзын Засгийн газар Шинзо Абед тус шумбагчийг хайх ажиллагаанд оролцуулах санал тавьсан ч өнөөг хүртэл ямар хариу өгөөгүй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ