“MH370” онгоцны хар хайрцагны цэнэг өнөөдөр дуусна гэв
Өнгөрсөн сарын 8-ны өдөр Малайзын нийслэл Куала Лампураас Бээжингийн чиглэлд ниссэн 224 зорчигч багийн 15 гишүүнтэй “МН370” онгоц сураггүй болоод нэг сар боллоо. Малайзын иргэний агаарын тээврийн газрын дарга Ажаруддин Абдул гэр бүл, дотны хүмүүсээ алдсан хүмүүстэй уулзаж, иргэдийг сэтгэлийн тэнхээтэй байхыг хүсч эмгэнэл илэрхийлжээ. Ажаруддин Абдул “Харамсалтай ч гэсэн энэ мэдээг хэлэх нь зүйтэй. 2014 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 17 цаг 42 минутад “МН370” онгоцны хар хайрцагны цэнэг дуусна. Цэнэггүй болж долгион дамжуулахаа зогсоовол хайх ажиллагаа бүрэн зогсох болно” гэжээ.
Хятадын Засгийн газраас онгоцны хар хайрцагны цэнэг энэ сарын 15 хүртэл ажиллах нөөц байгаа гэдгийг онцлоод Малайзын Засгийн газар энэ хэргээс амархан мултрахыг оролдож байна хэмээн буруутгажээ. Өнөөг хүртэл тус улсын олон улсын нисэх буудалд болон Бээжин дэх Малайзын элчин сайдын яамны гадна цагаан цамцаар ижилсэн зорчигчдын гэр бүлийнхэн суулт хийсэн хэвээр байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ