Донецк хот тусгаар улс болсныг зарлав
Украины зүүн мужийн Донецк хотын захиргааны байрууд, шатахуун түгээрийн газар болон түргэн тусламж, эмнэлэгүүдийг Оросын дэмжигчид эзэлсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Донецк хотыг эрхшээлдээ оруулсан оросууд өнөөдрөөс эхэлж “Донецкийн Бүгд найрамдах улс” байгуулж буйгаа зарлаж, Украины армийг нэвтэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байна.
Жагсагчид ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлж, Украины төрийн далбааг буулгасныхаа дараа Донецк хотыг “Донецкийн Бүгд найрамдах улс” хэмээн нэрийдэн, бие даасан улс болсоноо албан ёсоор зарласан юм.
“Донецкийн Бүгд найрамдах улс”-ын төрийн зөвлөл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан цэргээ оруулахыг хүссэн тухай “Ukraine agency” мэдээлсэн байна.
Шинээр зарласан “Донецкийн Бүгд найрамдах улс”-аа ОХУ-д дагаар оруулахын тулд бүх нийтийн санал асуулгыг ирэх сарын 11-нд явуулахаар болсон гэдгээ жагсагчид мэдэгджээ.
ааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ