Японд пуужингаас хамгаалах төхөөрөмж бэлэглэхээр болжээ
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хагел Япон улсын Засгийн газарт Хойд Солонгосын пуужингаас хамгаалах зориулалттай баллистик пуужинг сөнөөх хэрэгсэл бэлэглэхээр болсныг “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Чак Хагел Японы Батлан хамгаалахын сайд Ицунори Онодератай уулзахдаа, “Пхеньяны талаас цөмийн туршилтыг удаа дараа явуулж Японыг заналхийлж буйн хариуг ингэж барих учиртай. Бид маш сонор сэрэмжтэй байж, хил хязгаараа хамгаалах ёстой” гэв. Тэрээр уулзалтын төгсгөлд Япон, Хятад, Өмнөд Солонгосын газар нутгийн маргаантай асуудалд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Цагаан ордны хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэхдээ, “Батлан хамгаалахын сайд Чак Хагел энэ долоо хоногт Хятад улсад хоёр хоногийн айлчлал хийхээр болсон” хэмэээжээ.
Чак Хагел Оростой адил хөрш зэргэлдээ орнуудынхаа аюулгүй байдалд заналхийлэхгүй байхыг Хятадын удирдагчдад сануулсан байна.
ааа
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ