Сангийн яамны аппарат зөрчилгүй гэсэн үнэлгээ авчээ

img

Сангийн яамны аппаратын өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийжээ. Аудитыг тус яамны 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт болон мөнгөн гүйлгээний тайланг Улсын салбарын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлж, Сангийн сайдын баталсан нягтлан бодох бүртгэлийн бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, шударга илэрхийлэгдсэн байна гэж үзсэн аж. Тодруулбал, Үндэсний аудитын газар Сангийн яамны аппаратын 2013 оны санхүүгийн тайланд “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт өгсөн байна.

Аудитаар өглөгийн 2.6 сая төгрөгийг улсын төсвийн орлогод төвлөрүүлэх акт болон  138.4 сая төгрөгийн хангамжийн бараа материалын тооллого хийж үлдэгдлийг баталгаажуулах,  аж ахуйн эд хогшил, нөөцийн бараа материалыг зориулалтын бус агуулахад хадгалж байгаа зөрчлийг таслан зогсоох албан шаардлага өгчээ. Ингээд дээрх зөрчлүүдийг арилгах 3 зөвлөмж өгөгдсөн бөгөөд дээрхи заагдсан аж ахуйн чанартай жижиг зөрчлийг арилгасан талаар Сангийн яамнаас мэдээлэв.

Мөн Сангийн яамны аппаратын 2012 оны санхүүгийн тайланд  Үндэсний аудитын газраас аудит хийж өгсөн 3 зөвлөмж, 1 акт, 1 албан шаардлагыг бүрэн  хэрэгжүүлж ажилласныг тайланд дурдсан байна.

ggg

А.Жаргал

                

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ихэнх нь байгууллагууд зөрчилгүй дүгнэлттэй гардаг ш дэ. юун нь тийм сонин бгаа юм бол доо.
2014-04-08
аппарат:
сангийн яамны "аппарат" гэж яг юуг хэлээд байгаагаа а.жаргал минь ойлгож байна уу
2014-04-08