Мэдэгдэл
Төрийн өмчийн хорооны 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Их тэнгэр цогцолборын 24 дүгээр байрыг “Номин холдинг” ХХК-тай 2004 оноос эхлэн түрээслүүлсэн түрээсийн гэрээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Төрийн тусгай хамгаалалтын газрын Их тэнгэр цогцолборын 24 дүгээр байр нь Монгол Улсад төрийн болон албан ёсны айлчлал хийж буй гадаад орны төр, засгийн тэргүүн, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид, төрийн тусгай хамгаалалтад авагдсан иргэн, албан тушаалтныг байрлуулдаг байсан онцгой объект юм. Төрийн өмчийн хорооны 143 дугаар тогтоолоор Төрийн тусгай хамгаалалтын газар, “Номин холдинг” ХХК-ий хооронд байгуулсан гэрээг цуцалж, төрийн өмчийн эд хөрөнгийг хүлээн авахыг тус тус хариуцуулсан. Түүнчлэн “Номин холдинг” ХХК зохих хууль, тогтоомжийг зөрчин тус байрыг эзэмшиж байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, Төрийн тусгай хамгаалалтад буцаан авсан болно. Иймд сүүлийн өдрүүдэд үүрэн холбоо, мэдээллийн хэрэгслээр Номин тэнгэр цогцолборт байр түрээслүүлнэ гэсэн зар цахилгаан шуудангаар явагдаж байгаа тул иргэд, олон нийт, аж ахуй нэгжид тус байрыг түрээслэх хууль, эрх зүйн боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна.
ххх
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ