Амьд байгалийн өнгө төрх гэрэл зурагт
Онгон байгалийн амьд биес бүхэн өөрийн өнгө төрхтэй. Тэрхүү дор бүрнээ өвөрмөц, өөр өнгө төрхийг нь гэрэл зургийн хальснаа буулгах зорилготой уралдааны бариа ойртож байна. Тодруулбал, 2013 зургаадугаар сарын 5 буюу Дэлхийн байгаль орчны өдрөөр БОНХЯ, Монголын шувуу судлалын нийгэмлэг, МУИС, хамтран “Биологийн олон янз байдал mongolica- 2013” гэрэл зургийн уралдааныг 1 жилийн хугацаатай зарлаж байсан билээ.
ы
Энэхүү уралдаанд гэрэл зураг сонирхогчид, мэргэжлийн зурагчид ургамал амьтан, бичил биетэн, мөөг зэрэг онгон байгалийн амьд биесийн гайхамшгийг гэрэл зургийн агшинд буулгасан бүтээлээ комисст ирүүлж байна. Мэргэжлийн комисс тавдугаар сарын 1 хүртэл бүтээлийг хүлээн авч дуусах аж. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг “Гайхамшигт агшин ба хурд”, “Миний хөрөг /ургамал, амьтан, мөөг, бичил биетний хөрөг”, “Ховор ургамал ба амьтан” гэсэн төрлөөр шалгаруулалт хийх аж.
ы
8 настай хүүхдээс авахуулаад 80 настай буурал хүртэл оролцож болох энэхүү уралдаанд ирсэн шилдэг 100 бүтээлээр үзэсгэлэн гаргах бөгөөд шалгарсан гэрэл зургууд цомогт хэвлэгдэх юм байна.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ