Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний чиглэлээр хийсэн шинэчлэлийг танилцуулав

img

Шинэчлэлийн Засгийн газраас "Шинэчилж шийдье-222" уулзалтыг сap бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн уулзалтад Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хамт олон оролцлоо.

Улсын хилээр зорчигч, тээврийг шалган нэвтрүүлэх, Монголд оршин суух гадаадын иргэнд хяналт тавих, гадаадаас эх орондоо ирж буй иргэдээ бүртгэх ажиллагааг хүндрэл чирэгдэлгүй явуулах гэх мэт ажлыг хариуцдаг тус агентлаг үйл ажиллагаандаа ямар шинэчлэл хийж, үйлчилгээгээ хэрхэн хялбаршуулж байгаа талаар танилцуулсан юм.

5

ИХШХЕГ-ын дарга Д.Пүрэвдорж хэлэхдээ “Өнгөрсөн оны сүүлчээр батлагдсан Боомтын тухай хуулийн дагуу Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар энэ сарын 1-нээс эхлэн Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байна. Манай байгууллага шинэ нэртэй болсноос гадна шинэ үйлчилгээ, шинэ дэг соёл бий болгохын төлөө ажиллаж байна. Энэ салбарын үйл ажиллагааг зохицуулах 4 гол хуулийг шинэчилж, 86 журмыг 44 болгож цөөлсөн нь олон шат дамжлагыг халсан том зохицуулалт болжээ. Өмнө нь гааль, хилийн цэрэг, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын асуудал хариуцсан 4 байгууллагын гүйцэтгэж байсан ажил, үйлчилгээг одоо тус газрын цомхон баг хариуцаж байна.

5

Виз өгөх эрхийг боомтуудад ажиллаж буй байцаагчдад өгч, эргэж хариуцлага тооцох тогтолцоонд шилжсэнээр виз богино хугацаанд шуурхай олгогдож байна. Өмнө нь хилээр нэвтэрч тээвэр хийхийг хүссэн орос жолооч Баян-Өлгийн Цагааннуур боомтоор хил нэвтрэхийг хүслээ гэхэд тухайн байцаагч Илтгэх хуудас бичиж, Баян-Өлгийн албаны даргад хүргүүлж, тэндээс Төв руу буюу Улаанбаатар хотод байх Зохион байгуулах хэлтсийн даргад илгэээнэ. Тэндээсээ газрын даргаас Зөвшөөрөл хүссэн бичиг явуулснаар хил нэвтрэх эрх нээгддэг байсан юм. Ингэж төвд буюу дарга нарт төвлөрсөн эрх мэдлийг байцаагчид шилжүүлсний үр дүнд зөвхөн Сэлэнгийн Алтанбулаг боомтод гэхэд өнгөрсөн оны 5 дугаар сарын 1-нээс хойш 2000 виз гаргажээ. Энэ тоо 2012 онд дөнгөж 320 байжээ. Ховд аймгийн Ярантын боомтод гэхэд 2012 онд дээрх зарчмаар 23 виз л олгогдсон бол байцаагчид эрхийг шилжүүлснээр 2013 оны тавдугаар сарын 1-нээс 700 орчим виз олгосон аж.

6

Харин Улаанбаатар хотын Буянт-Ухаа боомтоор нэвтрэхийн тулд 14 хоногийн өмнө зөвшөөрөл хүссэн албан бичиг илгээдэг байсныг болиулж газар дээр нь шууд шийддэг болсон байна. Ингэж эрхийг нь олгож, хариуцлага тооцох механизм нь тодорхой болохоос гадна улсын төсөвт орох мөнгөнд ч нөлөөлнө гэж үзсэн байна.

Иргэд гар утасны аппликэшн ашиглан гэрээсээ виз мэдүүлэх, төрийн байгууллагууд хяналт шалгалтаа нэг программ ашиглан явуулж, нэг цонхоор харах болсон гээд ухаалаг үйлчилгээнүүдийг ч нэвтрүүлсэн байна.

6

Энэ байгууллагад шилжиж очсон бас нэг чиг үүрэг бол гадаадад суугаа иргэдийнхээ эрхийг хамгаалах, эх орондоо ирж буй иргэдийг хурдан шуурхай нэвтрүүлдэг болгох ажил. Эхний ээлжинд хил дээрх бүртгэл, шалгалтыг хурууны хээгээр хийж эхэлснээр нэвтрүүлэх чадвар хоёр дахин нэмэгдсэн байна. Мөн Монгол Улсаас гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай хамтран гадаадад зорчиж буй монгол иргэдийнхээ эрх зөрчигдөхөөс сэргийлж, манай улсад зорчиж байгаа гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавьж байна.

6

Ирэх хоёр жилд иргэний бүртгэл, хяналтын нэгдсэн мэдээллийн “E-immigration” систем бий болгож, хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх, гадаадын иргэд визийн хүсэлтээ онлайнаар гаргаж, хариугаа авах гэх мэт олон улсын түвшинд нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болгоно Хууль эрх зүйн орчин, хүний нөөц, төсөв, үйлчилгээ, хилийн хяналт шалтгалт гээд бүх чиглэлийн ажилдаа “ухаалаг” зохицуулалт хийлээ. Нэг төгрөгийн гүйлгээг ч шилэн дансаар хийж төсвөө ил тод болгосон, одоо ажлын орчноо авлигагүй бүс бий болгохоор зорьж байна. Авилгагүй бүс гэдэг нэр томъёог ажил үйлчилгээндээ нэвтрүүлээд нэг жилийн нүүр үзэж байна хэмээн Д.Пүрэвдорж дарга хэлснээр энэ удаагийн уулзалт өндөрлөсөн.

6

Уулзалтын төгсгөлд Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хангалт үйлчилгээний газрын дарга н.Зоригт “Сүүлийн өдрүүдэд цахим хуудсуудаар Хууль хяналтын байгууллагын дүрэмт хувцасны шинэчлэлтэй холбоотой асуудал маргаан дагуулж байна. Манай байгууллагын хувьд иргэний асуудал зонхилж байгаа учраас дүрэм хувцасаа цэргийн гэхээсээ иргэний шинжтэй болгосон. Албадан гаргах, хяналт шалтгалт хийх гэх мэт шуурхай ажиллагааны үед өмсөх, ёслол албаны буюу оффист өмсөх гэдгээр нь ялгасан. Хамгийн гол нь бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор “Амno fashion” зэрэг үйлдвэрт  дүрэмт хувцсаа, гутлаа “Хос Аз” үйлдвэрт захиалж хийлгэсэн. Мөн жижиг хэрэгсэлийг ч үндэсний үйлдвэрлэгчдээр хийлгэсэн” гэлээ.

5

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

emegtei:
amno-iin oeson huvtsas n uneheer goe bn lee.amjilt husie.mongolchuud oorsdoo uildverlej chadadj l bn shuu dee
2014-04-09
зочин:
боомтын тухай хуульдаа тусгалгүй орхигдуулсан асар олон асуудлуудыг журмаар зохицуулна гэвэл их л хүндрэл гарна даа. ярих ч яахав амьдрал дээр тулгарах хүндрүүлүүдээ яаж тооцож суугаа нөхдүүд юм бол доо. ярьж байгаагаас нь харахад эргэлзэл төрөх юм мөн ч олон харагдаж байна даа
2014-04-09
*x:
xudlaa, ter application, tsahimaar viz meduuleh gesen programuud ajillahgui bna le. bas achaallaa duulehgui bna, shuuxai gargadag viziin uilchilgee baixgui bolson bna le. tegeed bas ulam ih bichig tsaas *rdada bolson bna.
2014-04-09
baadai:
baitsaagch shuud viza ogdog bolj. boon hytad orj irj mongoloor neg tarna daa. ted mongol huuhentei suuj gazartai bolmo yana daa. hezee maanaihan irsen humuusig ter bur hynaj chaddag bilee dee. ene orgon uudam nutagt taraad l alga bolno. temuujin tootsoolson bga gej naidaya
2014-04-09
үйлчлүүлэгч:
шинэ удирдлга сайн ажиллаж байгаагийн тод жишээ.үнэхээр өөрчлөгдөж байгаа агентлаг залуу*а амжилт хүсье.
2014-04-08
үйлчлүүлэгч:
шинэ удирдлга сайн ажиллаж байгаагийн тод жишээ.үнэхээр өөрчлөгдөж байгаа агентлаг залуу*а амжилт хүсье.
2014-04-08
хахаха:
англидаа амьдар.
2014-04-08
монгол улсын иргэн :
миний охины төрүүлж өсгөсөн ,миний 2 зээ байна. үр хүүхэд , ач зээ нарынхаа төлөө би маш их шанлаж байна яах ёстой юм бэ хэлээд өгөх сайн санаатай хүн байна уу
2014-04-08
монгнол улсын иргэн :
миний муу охин гадаад хүнтэй суугаад 12 жил болж байгаа./ англи улсын иргэнтэй 2 хүүхэд төрүүлсэн.монголдоо тайван амьдархыг маш их хүсэж байгаа боловч монголын талаас зөвшөөрөхгүй маш их зовоож байгаа.бид яах ёстой юм бэ хэлээд өгөх хүн байна уу
2014-04-08