Оюутнууд парламентын танхимыг чөлөөлөв

img

Тайваний Засгийн газар Хятад улстай худалдааны гэрээ байгуулахаас үүдэн үндэсний их сургуулийн 1000 гаруй оюутан өнгөрсөн сарын сүүлчээр парламентын ордны төв танхимаа эзэлсэн билээ. Өнөөдөр оюутнууд Ерөнхий сайд болон парламентын дарга Ван Жин Пинтэй хэлэлцээр хийсний дараа танхимыг чөлөөлж, эсэргүүцлээ зогсоохоор шийдсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард хийсэн худалдааны гэрээнд Тайваний ерөнхий сайд Чен Шуйбян гарын үсэг зураагүй байсан юм. Засгийн газрын тэргүүн оюутнуудын саналыг хүлээн авч тус гэрээг зургаан сараар хойшлуулж, гэрээг баталгаажуулахаас өмнө сайтар нягтална гэдгээ амлаж, оюутнуудын өмнө тангараг өргөжээ. Оюутнууд Ерөнхий сайдынхаа амлалтад итгэж өдрийн 15.00 цаг гэхэд танхимыг бүрэн чөлөөлсөн байна.

БНХАУ-ын Засаг захиргаа өнөөг хүртэл Тайванийг Хятадын нэгээхэн хэсэг хэмээн үздэг юм. Тиймээс Хятад улстай худалдааны гэрээ байгуулвал аажимдаа эдийн засгийн хараат байдалд орно хэмээн оюутнууд болгоомжилсон тул ийнхүү парламентын танхимаа эзэлсэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

osor:
alban tu*l erh medlee aldahgui l gej eh nutag, elgen sadan ,ahan duuree orhin durvel mon l hyatadiin neg jijig aral deer bugesen heden hyatad sh dee. ted hyatad bish geed tsusaa shuugeed amerik tsus hiij chadahguigees hoish ingej alialah hereg yu ve?! taivanii ihenseg humuus ni eh hyatadaa ireheer ah duu, eej,aaviinhaa sharildeer ochij eslol uildej baidag yum bilee.
2014-04-09

aliin huuhduud:
ailiin huuhduud iim uhaantai!
2014-04-08