
Өнөөдөр нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын саваар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг болон баруун зүгийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна. Өнөөдөр болон маргааш Хангай нурууны өвөр бэлийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг анхааруулж байна.
Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ