Цуврал цахим ярилцлага Баян-Өлгийгөөс эхэлнэ
УИХ-ын гишүүдийн уламжлалт онлайн уулзалт буюу цахим ярилцлагын энэ оны анхны ярилцлага өнөөдөр 13.00 цагт Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд болно. Сар тутам хоёр удаа зохион байгуулах цуврал ярилцлагыг Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан нар эхлүүлэх юм.
Мөн энэ ярилцлагад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Болдбаатар болон Тамгын газрын зарим удирдлага, Баян-Өлгий аймгийн ИТХ, ЗДТГ-ын ажилтнууд оролцож, аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал, бодлого, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын явц, хяналтын талаар ярилцах юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ