Иргэдэд мэдээллээ ил тод байлга гэв
Ерөнхий сайд өнөөдөр засаг дарга нарыг хүлээн авч уулзахдаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, мэдээллээ ил тод байлгахыг санууллаа. Тэрээр хэлэхдээ "Аудитын шалгалтын дүн, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээллээс харахад зарим аймгийн удирдлага төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулах, бүх нийтээр дагаж мөрдөх ёстой хууль, журмыг мөрдөхийн оронд өөрийн дүрмээр тоглоод байна гэсэн шүүмжлэл гарч байна. Ор үндэсгүй зүйл ярихгүй байх. Орон нутагт ажиллах үед ч ийм яриа дуулдаж байсан. Тиймээс орон нутгийн удирдлагууд иргэдэд мэдээллээ ил тод өгч, нээлттэй, үнэнч шударга, хариуцлагатай ажилла" гэсэн юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын мэдээлснээр 17 аймгийн 89 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй бөгөөд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн 43 суманд цас их орж нягтарч хатуурснаас малаа бэлчээрт гаргалгүй тэжээж эхлэх нөхцөл бүрджээ. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 2944 мал хорогдоод байгаа нь олон жилийн хэвийн хорогдлын хэмжээ юм байна. Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүний хөгжлийн сангийн хийсэн түүвэр асуулгаар малчин өрхүүд 2-3 сар хэрэглэх гурил, будааны нөөцтэй байгаа гэнэ.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ