Өнөөдөр болох үйл явдлын тойм
БОНХЯ-ны Хаан танхимд
08.30-10.30 цагт Газрын доройтол, цөлжилт сэдвээр мэдээлэл солилцох уулзалт болно.
6
Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд
09:00 цагт Монголд хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагыг байгуулах үйл явцын эхлэл болгож хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоод, сэтгүүлчид цуглаан дээрх байгууллагыг хэрхэн байгуулах талаар зөвлөлдөх гэж байна. Зөвлөлгөөний нээлт болно.
6
Чингис зочид буудалд
09:30 цагт Дээд боловсролын чанарын баталгаажууллын тогтолцоо сэдэвт семинар эхэлнэ. Семинарын эхний илтгэлийг БШУ-ны сайд Л.Гантөмөр тавина.
6
ОБЕГазарт
11:00 цагт МХЕГ, ОБЕГ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
6
ЦЕГ-т
11:00 цагт “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” болгосонтой холбогдуулан ЦЕГ-ын хурлын танхимд хэвлэлийн бага хуралтай.
6
Гандийн нэрэмжит ҮУДС-ийн хойд талд
10:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Орон сууцны VII хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдах " Pro One" төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.
6
НЗДТГ-ын 1 давхарт
10:30 цагт Өнөөдөр нийслэлийн Засаг дарга Өлзийт-Шувуунфабрик чиглэлийн 9,06 км автозам, Хан-Уул дүүрэгт түргэн тусламжийн салбар байгуулах зэрэг төслүүд дээр түншлэгч аж ахуйн нэгжтэй концесийн гэрээ байгуулна.
6
МЗХ-ны төв байранд
10:30 цагт УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор, МЗХ-оос 21 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй шилдэг залуу багш, оюутны "Эврика" эрдэм шинжилгээний бага хурлын нээлт болно.
6
МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд
12:00 цагт Халхын тамгатай хутагтуудын нэг Егүзэр хутагтын хойд дүр тодорсон тухай Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдээс хэвлэлийн бага хурал зарлалаа.
6
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт
10:00 цагт Нийслэлийн хэмжээнд хүүхэд, гэр бүлийн асуудлаар хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг танилцуулах, хамтран ажиллах уулзалт болно.
6
Хангарьд ордны 14 давхарт
11:00 цагт Нийслэлийн Засаг дарга 4-р сард сэтгүүлчидтэй цуврал дөрвөн удаагийн зангиагүй уулзалт хийхээр болсон. Үүний дагуу 2 дахь уулзалтаа нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн нэг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сэдвээр хийнэ.
7
MN мэдээллийн төвд
11.00 цагт “Монгол бадарчин” түүхэн баримтат, адал явдалт аяллын нэвтрүүлгийн талаарх мэдээллийг сонирхоорой.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ