Януковчийг хүлээн зөвшөөрвөл Донецкийг буцааж өгнө
Энэ долоо хоногийн эхээр Украинд Оросын талыг баримтлагчид Донецк, Луханск хотын захиргааны байрыг эзэлсэн билээ. Жагсагчид өчигдөр тус улсын хойд хэсэгт байрлах Донецк хотыг “Донецкийн Бүгд найрамдах улс” болгон тунхаглаж, ирэх сарын 11-нд Крым шиг санал асуулга явуулж Орост дагаар орох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
6
“Донецкийн Бүгд найрамдах улс”-ын Засгийн тэргүүн Бонас Аштон “Донецкийн ард түмэн маш олон жил Украины дарлалд амьдарлаа. Тэд бидний зорилгыг үргэлж мохойж үл хүндэтгэв. Бид Крым шиг Орост дагаар орж бие даасан улс болж дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй байна. Энэхүү хүсэлтээ Ерөнхийлөгч В.Путинд тавьсан байгаа. Бид Украины аюул заналхийллээс хамгаалахын тулд Донецкт Оросыг армийг нэвтрүүлэх бодолтой байна” гэж хэлжээ.
6
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров уг үйл явдлын дараа “Украины хууль ёсны Ерөнхийлөгч өнөөг хүртэл Москва хотноо байсаар байна. Украины Засгийн газрын тэргүүн Януковчийг хүлээн зөвшөөрч, буцаад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь баталгаажуулвал Донецкийг буцааж өгөх асуудал дээр “Донецкийн Бүгд найрамдах улс”-ын удирдлагуудтай ярилцаж болно. Мөн Украины талаас хүч хэрэглэвэл эмх замбараагүй байдал газар авахыг сануулж байна” хэмээжээ.
6
Украины түр Ерөнхийлөгч Александр Турчинов Донецк хотыг эзэлсэн явдлыг Орос санаатайгаар өдөөн хатгасан хэрэг гэж үзэж, армийн цэргүүдээ дайнд бэлэн байхыг анхааруулсан тухай “Ukraine agency” мэдээллээ. Тэрбээр “Виктор Янукович бол урвагч, Орос бидний дарамталж хүчгүйдүүлэхийг оролдсон ч бууж өгөхгүй” хэмээн ард түмэндээ хэлжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ