Сурагчдын автобус Баянзүрх дүүрэгт явж эхэллээ
Баянзүрх дүүрэгт энэ сарын 07-ны өдрөөс эхлэн шинээр 6 чиглэлд Сурагчдын автобусыг үйлчилгээнд явуулж эхэлжээ. Тодруулбал: “7 буудал-Дөлгөөн нуур”, “Ботаник-Токиогийн гудамж”, “Дамбадаржаа-Хүч бөөний төв”, “Баянзүрх цогцолбор сургууль-Эмийн ургамал”, “Шархад-Токиогийн гудамж”, “Зүрх уул-5-р сургууль”-ийн чиглэлд сурагчдад үйлчилж байна.
Өмнөх 6 чиглэлд “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баянхошуу-36-р сургууль”, “Нисэх-120” мянгат чиглэлд сурагчдад үйлчилж байсан бол өнөөдрийн байдлаар нийтдээ 12 чиглэлд үйлчилж байна.
, Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ