Эдийн засгийн идэвхжилийг дэмжих талаар мэдээлэл сонсоно

img

УИХ-ын Төрийн байгуулалтын болон Эдийн засгийнн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдах товтой байсан ч хойшиллоо. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн дараагийн долоо хоног хүртэл хойшлогдлоо. Харин Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр үдээс хойш 14.00 цагт хуралдахаар болжээ. Тус байнгын хорооны хуралдаанаар Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын тухай болон  валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийн идэвхжилийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын хэсгийн мэдээлэл сонсох юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ