
Хятадын Чонцин мужид охид бүсгүйчүүдийг хууран мэхлэх, хулгайлах замаар хүчээр биеийг нь үнэлүүлдэг гэмт бүлэглэлийн толгойлогч эмэгтэйг цаазалжээ.
Олон зуун охид бүсгүйчүүд энэхүү гэмт бүлэглэлийн урхинд автаж гоо сайхны салон, зочид буудлуудад биеэ үнэлж байжээ.
Энэхүү гэмт бүлэглэлийн толгойлогч нь Ван Зици хэмээх эмэгтэй бөгөөд түүнийг эгч, дүүгийнх нь хамтаар 2010 онд цагдаагаас баривчилжээ.
Мөн Ван Зициг хээл хахуулийн хэрэгт буруутгажээ. 2009 оноос эхлэн Чонцин мужид гэмт бүлэглэлүүдийн эсрэг хууль хяналтын байгууллагынхны ширүүн тэмцэл өрнөж байгаа бөгөөд олон гэмтнүүдийг цаазалсан юм.
Тэдний нэг болох Ван Зици ийнхүү үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө цаазлуулсан талаар BBC агентлаг уламжилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ