Украин салан тусгаарлахын эсрэг хуулиа чангатгав
Украины шинэ Засгийн газар Донецк, Луханск Харьков хотуудад Оростой нэгдэхийн төлөө тэмцлийг зогсоохын тулд “Салан тусгаарлахын эсрэг хууль”-аа чангатгаж, баталгаажуулсан тухай “Ukraine agency” мэдээллээ. Шинээр батлагдсан хуульд “Украины газар нутагт эзлэн түрэмгийлэх үйлдэл явуулсан этгээдэд хатуу дэглэмтэй хорих ангид 5 жил, давтан үйлдсэн этгээдэд 10-15 жилийн хорих ялаар шийтгэх”-ээр болжээ. Өмнө нь Украины газар нутгийн нэгдмэл байдалд заналхийлсэн этгээдийг 3 жил хорих ялаар шийтгэдэг байсан юм. Мөн эх орноосоо урвасан, нууцын зэрэглэлтэй мэдээлэл задруулсан тохиолдолд 12 жилийн хорих ялаар шийтгэдэг байжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Александр Турчинков “Украины газар нутагт Орост нэгдэхийг уриалсан ямар ч үндэстэнг шинээр баталсан хуулийн дагуу шийтгэх”-ээ мэдэгдэж, “Салан тусгаарлахын эсрэг хууль”-ийг баталж, гарын үсгээ зурсан байна. “НАТО”-гаас энэхүү хууль Оросын хүчийг бага ч гэсэн сулруулах боломжтой хэмээв.
Украины гурван хотод Крымтэй адил тэмцэл өрнөж, Оросод нэгдэхийг шаардаж байгаа энэ үед украинчууд салан тусгаарлахын эсрэг тууштай тэмцэж эхэллээ. Украинчууд оросыг дэмжигчдийн эзэлсэн төр захиргааны байрыг эргүүлэн авч, Орос иргэдийг тусгаарлаж хяналтандаа оруулж эхэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ