Барилгын зориулалтаар газар эзэмшүүлэх нийтлэг журмыг хэлэлцэнэ

img

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ сарын 7-нд болсон хуралдаанаар “Барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалт өөрчлөх үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцсэн. Энэхүү журам нь барилга барих зориулалтаар газар эзэмшүүлэх эрх олгохоос эхлээд, барилга ашиглалтад орох хүртлэх харилцааг зохицуулсан томоохон журам юм.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журмыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзэн, НИТХ-ын ээлжит бус хуралдааныг маргааш 09.00 цагт хуралдуулахаар тогтоол баталсан. Тиймээс энэхүү тогтоолын дагуу НИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаан маргааш хуралдана.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

avilga:
huuchin gazariin albanii avilgachdaa solioch ee! naad humuusee yamar house nd amidarch huuheduud ni haana surch yamar mashin unaj haaha amarch yavdagiig ni l harjih!!!!
2014-04-09