АН-ын бүлэг хуралдана
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдахаар товложээ. Бүлгийн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "давхар дээл"-ийг тайлах хувилбарыг дэмжиж байгаагаа тус бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат мэдээлж байсан. Мөн бүлгийн хуралдаанаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай О.Баасанхүү нарын өргөн төслийг хэлэлцэж, нэгдсэн байр суурьт хүрэх ажээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ