”Тэртээх ертөнцийн хөгжимчин” нээлтээ хийнэ
Энэ хаврын анхны кино буюу "Тэртээх ертөнцийн хөгжимчин" дэлгэцийн шинэ бүтээл удахгүй нээлтээ хийх гэнэ. Энэ цаг үе, нийгэмд тулгамдаад буй асуудлууд, хайрын үнэ цэнэ, хүний мөс чанрыг өгүүлэх уг бүтээлийг "Black magic" студи, “Mongolian screen acters academy” хамтран бүтээсэн аж.
ы
Киноны ерөнхий найруулагчаар Ц.Чинбат ажиллаж, ерөнхий зураглаачаар "Lemon" студийн зураглаач Л.Лхагвадорж, ерөнхий зураачаар Э.Эрдэнэжаргал, зөвлөх найруулагчаар Ж.Баярбаатар, киноны хөгжмийг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх бичин дууны найруулагчаар “Авиа” студийн найруулагч О.Цэвэгмэд нар ажилласан гэнэ. Уг уянгын драм киноны зохиолыг Ж.Баярбаатар, Л.Лхагвадорж, Ц.Чинбат нар хамтран бичжээ.
ы
Хөгжимчин хүний жаргал зовлон, хайр дурлал, гэр бүлийн үнэ цэнийг өгүүлсэн уг бүтээлийн гол дүрүүдэд жүжигчин Л.Гантулга, Б.Мишээл, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, жүжигчин Ч.Ундрал, жүжигчин Д.Шүрбазар, Б.Баярмаа, Н.Энхтөр нар тоглосон байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ