
Орчин үеийн менежментийн эцэг гэгддэг их сэтгэгч Питер Дракер “
Компани бүрт марктенг, инноваци гэсэн хоёр үндсэн чиг үүрэг заавал байх ёстой” хэмээсэн байдаг.
Учир нь аж ахуйн нэгж бүр хэрэглэгч юуг хүсч, эрхэмлэж, хэрэглэж байгааг мэдэж, инноваци буюу шинэтгэл хийх замаар тэдний хэрэгцээ, шаардлагад нийцэх бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож, хэрэгцээг нь хангах, ашиг орлого олох, оршин тогтнох жам ёсыг
дагах ёстой гэдэг. Гэвч байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэг болсон маркетинг
ийн оновчгүй бодлого явуулах нь үнэ цэнэ бүтээх гинжин хэлхээг сулруулж, өрсөлдөөний давуу талыг нь үгүй болгодог
ажээ.
Тиймээс захирал, гүйцэтгэх удирдлагууд маркетинг
ийг нь хариуцсан сайн хүн ол
охыг хичээдэг ч тэдний шаардлагыг хангаж ажиллах мэдлэг, чадвар, туршлага, үр дүн гаргах чадвартай хүн
хангалттай байдаггүй гэнэ.
чя
Иймээс ЭмЭлСи Трейнинг компани
ас санаачлан энэ сарын18-нд “
Маркетингийн менежерүүдийн нэгдсэн зөвлөгөөн-2014” конференцийг зохион байгуулах гэж байгаа
аж. Гурав дах
ь жилдээ
зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөгөөний үеэр Монголын компаниудын маркетингийн хөгжлийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, маркетингийн менежерүүдэд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тэдгээрийг шийдэх арга замуудыг хэлэлцэ юм байна. Мөн компаниудын маркетингийн менежерүүдийн хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэх, шилдэг арга барилаас суралцах, мэдлэг мэдээлэл солилцох бололцоог бүрдүүлэх
гэнэ.
Тус зөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://mlctraining.mn цахим хуудаснаас авч болох ажээ.
яы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ