Үүл дарга дахин төлөвлөлтөө Геннист бүртгүүлэх үү

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийлээ. Хоёр дахь удаагаа товлогдсон энэхүү уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр уулзалтын эхэнд гэр хорооллын дахин төлөвлөлтийг санаанд багтамгүй богино хугацаанд аварга амжилт үзүүлсэн ажил хэмээн тодорхойлсон. Солонгос, Япон зэрэг дахин төлөвлөлт хийсэн газруудад энэ ажлын зөвхөн яриа хэлэлцээр нь хоёроос дээш жил өрнөдөг. Гэтэл Улаанбаатар хотод өрнөж буй дахин төлөвлөлт нэг жилийн хугацаанд иргэдтэй тохирч, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн нь дэлхийн рекорд тогтоох хэмжээний амжилт болсон хэмээн мэдэгдэв. Нэг жилийн хугацаанд 4000 айлтай ярилцаж тохирсон, энэ онд 11 мянга орчим айлын орон сууц ашиглалтад орно гэх мэтээр хотын даргад бахархах зүйл цөөнгүй байгаа бололтой.

5

Э.Бат-Үүл даргын нэрийн хуудас болсон энэ ажлыг газар дээр буулгах саналаа 50 гаруй аж ахуйн нэгж, байгууллага ирүүлжээ. Үүнээс шигшигдсэн 16 байгууллага 67 талбар дээр ажлаа эхлээд байгаа аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороонд бүтээн байгуулалт өрнүүлэх эрх авсан Хера Пропертийз ХХК гэхэд нийт 70.4 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Одоогоор 9 айлын газрыг чөлөөлөөд байгаа бөгөөд 189 айлын орон сууцыг 2015 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах аж. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нь иргэдэд ая тухтай орчинд амьдрах боломжийг бий болгож байгаа ч нөгөө талаараа төслийг хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад асар их ашиг авчрах ажил. Дөрвөн айлын газар дээр л 120 айлын орон сууц баригдана гэдгээс үүнийг хялбархан харж болно. Дээр нь дэд бүтцийнх нь зардалд зориулан хотын төсвөөс 53 тэрбум төгрөг гаргаж өгсөн гэнэ. Хамгийн чухал нь иргэдийн ихэнх нь найртайгаар хүлээж аван, түрүүч нь газраа чөлөөлөөд өгчихсөн. Тэгэхээр одоо гүйцэтгэгч байгууллагуудын хүн чанарт л найдах үлдэж байна. Иргэдийн өмчин дээр чанартай барилга барьж, хугацаандаа хүлээлгэн өгсний дараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын үр дүнг хэлэлцэх учиртай. Өнөөдөр ч төлөвлөлтөд орж буй иргэдэд айдас бий. Ая тухтай, цэвэр орчинд амьдрах хүсэл нь орох орон гэргүй болгочих вий гэсэн айдас байгааг орхидуулж болохгүй. Дээр нь өөрийн гэсэн орчныг бүрдүүлж, өр зээл тавьж барьсан байшингийнх нь оронд эдэлгээ даахгүй, чанаргүй барилга баригдахгүй гэсэн баталгаа ч тэдэнд чухал. Хяналтыг иргэд тавина гэж байгаа ч үнэн хэрэгтээ хотын захиргаа үүнд илүү сэтгэл гаргах шаардлагатай. Жилийн дараа Бат-Үүлийн хийсэн ажлын царай энэ гэж зүхүүлэхгүйн тулд ширхэг тоосгонд ч анхаарал хандуулах нь зүйн хэрэг.

5

Хотын даргын багийн мөрийн хөтөлбөрийн хамгийн том зорилго болсон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд дүн тавих болоогүй байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төслийн хүрээнд хийгдсэн ажлуудыг үгүйсгэж болохгүй ч дөнгөж эхэлж буй ажилд санаанд багтамгүй өндөр амжилт гэсэн дүн тавих нь хэтэрхий эртэдсэн асуудал. Хүний хашаанд толгой хоргодож байгаа айл өрхийг яах вэ, одоо ч зөрүүдэлсээр байгаа газрын эздийг хэрхэх, түр оршин суух орон байрыг яаж зохицуулах вэ гээд шийдлээ хүлээсэн олон асуулт бий. Хамгийн чухал зүйл болох байрны чанар, хугацаандаа ашиглалтад орох эсэх гэх мэтээр дэлхийн дээд амжилт гэж хөөрцөглөхөөс өмнө шийдэх олон асуудал Үүл даргыг хүлээж байна.

6

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

......:
худлаа шоугаа болилдоо.
2014-04-10
irgen:
энэ зөнөг коммунистыг зайлуулаач ээ.хүүхэдтэйгээ,хужаа,солонгосуудтай нийлээд хотын,иргэдийн газрыг луйвардаж дууслаа.
2014-04-10
zochin:
ichdeggui novsh. uheed erlegt ochihooroo ovog deedesuuded yu gej hudlaa *na da. hoid nasand chin honin gurvel bolj toruulne bh da. us ch bhgui. * yum da icheesei. naad hulgailj olson heden bohir tsaasnuudaa avsruugaa avaad orooroi. welcome to hell mother *er
2014-04-10
zochin:
ene tsagaan tolgoit yu ch hiij chadahgui shde. husej baivch tolgoi ni hurehgui. zaluuchuudad bair suuria tavij ogoochee ogor tolgoi minee. heden togorg naash ni tsaash ni ni bolgoj bol sain chadaj bga bh. iim amia hicheesen hugiin novshnuud deer bhad yaj uls hugjihiin be
2014-04-10
demjigch:
yamarvaa negen zuiliig ehlehed saad berh*el zunduu tohildono ter bugdiig davah l heregtei ternees bish ene saadtai zuil geed hayaj bolohgui ene hun shuumjleed bgaa humuus uursduu yu ch hiij buteegegui baij busdiig doosh hiih hereggui shuu dee
2014-04-10
zochin:
үүл даргаа маш хурдан бүх гэр хорооллыг алга болгох хэрэгтэй байнаа жилд хэд хэдэн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулаад эхний ээлжинд юуны түрүүнд гэр хорооллыг л алга болгуул энэ улаанбаатар хот чинь хотын дайтай хот болж утаанаас эхлээд л хог шороо энээ тэрээ нь алга болох юм шүү ээдээ маш яаралтай хурдан хугааанд л наад дахин төлөвлөлт гэдгээ хийгээрээ үүл баатараа аа харин эргүүтээд ахин шинээр газар өмчлүүлнэ гэж тэнэгтэж байгаа чинь буруу шүү маанаг баатараа ойсон уу...өр тавиад ч болтугай хурдхан шиг л гэр хорооллоо цэгцлээдэх хамгийн гол нь маш хурдан...
2014-04-09
иргэн:
газраа огоод чанартай байр иргэдэд огно гэдэг баталгааг улс яаж огох вэ ? засаг солигдоод эхлуулсэн ажил нь зогсвол иргэд хохирно. уунийг яаж зохицуулах вэ бат-уул даргаа
2014-04-09
тэнэг:
газраа өгөөд үсрээд 3 өрөөтэй үлдэнэ, тэнд гараш ч байхгүй үүл зүгээр л хүүгээрээ дамжуулж мөнгө хүүдийлж байгаа юм мөнгө л өгвөл хүүгийнхээ данс руу гулгуулаад байхаар нь алтанхуяг хатуурхаад мөнгө дээр гацаах гээд хэрүүл болж байна нөгөө хашаа болгон руу халуун ус татах яалаа
2014-04-09
zochin:
batuul guya hurdnii zam tavih tuuliin ergeer baishin bariad baina daraa ni buun um bolj baij zam tavij baihaar odoonoos zurgiig ni olon tumend haruulaad ened barilga barihgui bolohgui gedgiig helj ug
2014-04-09
zochin:
batuul guya hurdnii zam tavih tuuliin ergeer baishin bariad baina daraa ni buun um bolj baij zam tavij baihaar odoonoos zurgiig ni olon tumend haruulaad ened barilga barihgui bolohgui gedgiig helj ug
2014-04-09
shuluulsan irgen:
dahin tuluvlult nereer irgediin gazriig deeremdej bn. house bolgono gesnee odoo boliod niitiin ororn suuts bolgoj gazriig maani deeremdej bn
2014-04-09
guur:
bitgii uls tor hii injeneryn hangamjaa dahin tolovloj baij yarih heregtei shuu
2014-04-09
зочин:
дахин төлөвлөлт гэдэг нь гэр хороололын айлуудын газрыг өөрсөдтэй нь тохиролцож байгаад чөлөөлүүлээд газар дээр нь орон сууц барьж оруулах юм билээ.
2014-04-09
arhitektor:
dahin televlelt gej uu umbe? emne ni teleblesen gazartaa dahiad telebleed bgaa umaa
2014-04-09