Герман байшин-2014 үзэсгэлэн нээгдэнэ

img

Герман байшин-2014 үзэсгэлэн Мишээл экспод энэ сарын 11-13-ны өдрүүдэд нээгдэх гэж байна. ХБНГУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн  ойн хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэн герман барилгын материал, герман чанар стандартыг барилгын салбарынхан болон хэрэглэгчид  таниулан, сурталчлах  зорилготой аж. Уг үзэсгэлэнд ХБНГУ-ын OVENTROP, KERMI, WILO, HARO, WUERTH зэрэг олон брендийн төлөөлөл оролцоно. Мөн барилгын материал, багаж тоног төхөөрөмж, цахилгаан тоноглол, сантехник, интерьер дизайны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй компани оролцож, өөрсдийн бараа материал, үйлчилгээгээ сурталчлах юм байна.

аа

В.Бат 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ