НҮБ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзав

img

Шинжлэх ухааны академийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар өнөөдөр НҮБ-ын Исланд дахь нэгдсэн үндэстний их сургуулийн Газрын нөхөн сэргээлтийн хөтөлбөрийн орлогч захирал хатагтай Бэрглинд Оррадоттирийг хүлээн авч уулзлаа.

s

Уулзалтын үеэр НҮБ-ын Исланд дахь нэгдсэн үндэстний их сургуулиас манай улсад ажиллаж буй 40 хүртэлх насны залуу эрдэмтэн судлаачдыг зургаан сарын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах талаар ярилцаж санал солилцсон байна.

ы

Энэ үеэр хатагтай Бэрглинд Оррадоттир ”Цаашид манай улсад тодорхой чиглэлээр сургалт зохион байгуулж хамтран ажиллах, мөн манай эрдэмтэн, судлаачдыг Исланд улсад докторын сургалтад хамруулах боломж бий” гэсэн аж.

ы

ШУА-ийн удирдлагын зүгээс саналыг хүлээн авч хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ