Кейт Миддлтон: Уильям гайхалтай эзэн хаан байж чадна
Их Британий ханхүү Уильям, гүнгийн ахайтан Кейт Миддлтон хүү Жорж Александр Луи нар энэ сарын 7-16 өдрүүдэд Шинэ Зеланд болон Австрали улсад албан ёсны айлчлал хийж буй. Гүнгийн ахайтнаас Шинэ Зеландын “New” радио ярилцлага авчээ.
:
-Гүнгийн ахайтан Кейт Миддлтон танд энэ өдрийн мэнд хүргье. Ханхүү Жорж Александр Луи энэ удаагийн айчлалын бүрэлдэхүүнд багтсан нь дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаж байна шүү дээ?
-Баярлалаа. Миний хүү энэ удаагийн айлчлалд багтаж байгаа нь нэр төрийн хэрэг. Ирээдүйд хүү минь анхны айлчлалынхаа тухай гайхалтай дурсамжтай үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Бяцхан ханхүү ямар үүрэг оролцоогоор айлчлалд оролцож байна вэ?
-Хүү минь энэхүү айлчлалд аав ээжийнхээ баяр баясгалангаар хамт явж байгаа. Тиймээс хүүгийнхээ нуруунд ямар нэгэн дарамт учруулахыг хүсэхгүй байна. Тэр минь хэтэрхий бага байна. Улс төрийн асуудалд оролцоход нас нь балчирдах нь ойлгомжтой.
.
-Олон ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл хааны гэр бүлийн түүхэн айлчлалын талаар цаг минут тутамд шинэ мэдээлэл улс даяар дамжуулж байна. Энэ бүх мэдээлэл бяцхан ханхүүд дарамт учруулахаас айж байна уу?
-Үнэн бодит мэдээлэл бол хааны гэр бүлийн хүндлэхээс гадна үзэгч түмэн олныг хүндлэх нэг хэлбэр. Би сэтгүүлч мэргэжлийг хүндэлдэг бас хайрладаг. Тэд бол нийгмийн элч төлөөлөгч гэж боддог. Тиймээс би тэдэнд итгэж байна. Хүүгийнхээ нэрийн өмнөөс ч итгэж байна.
.
-Айлчлалын гол зорилго?
-Айлчлалын гол зорилго бол Их Британий мөнхийн найрсаг хөрш орнуудтай харилцаагаа улам гүнзгийрүүлэх юм. Улс төр болон эдийн засгийн асуудлаар ханхүү Уильям ярилцах учир энэ талаар ярих нь тохиромжгүй байна.
_
-Энэ удаагийн айлчлал таны гурав дахь айлчлал байхаа. Энэ тухай?
-Тиймээ. Өнгөрсөн 2012 онд Кени улсад айлчилж байсан. Энэ айлчлалаас хоёр жилийн дараа Шинэ Зеландад ирсэн минь гайхалтай санагдаж байна. Үргэлж шинэ бүхэнтэй танилцахыг мөрөөддөг. Би 15 настай байхдаа гэр бүлийнхээ хамтаар Шинэ Зеландад ирж долоо хоногийн хугацаатай аялж байсан юм. Тэр үед олон сайхан дурсамжийг өвөртлөөд л Лондонд ирж байлаа. Бараг 15 жилийн өмнө бяцхан охин Шинэ Зеландад ирж байсан бол одоо гэр бүл зохиосон бүсгүй болоод ирсэндээ тун баяртай байна.
.
-Та Шинэ Зеландад газардах үедээ Диана гүнжтэй адилхан улаан өнгийн пальто өмссөн байсан. Диана гүнж 1982 онд ханхүү Уильямийг анх удаа дагуулж, түүхэн айлчилж хийж байхдаа ийм улаан хүрэм өмссөн байсан. Энэ улаан пальто зүгээр л санаандгүй тохиол уу, таны хүсэлт үү?
-Санаандгүй тохиолдол гэж бодож байна. Миний сонгосон зарим хувцас эд хэрэглэл Диана гүнжийнхтэй төстэй байх нь их.
.
-Та өчигдөр асрамжийн газраар эцэг эхдээ хаягдаж, ганцаараа үлдсэн хүүхдүүддээ уулзсан. Энэ үеэр та нэг гайхалтай ишлэл хэлсэн шүү дээ?
-Хайрыг мэдрээгүй өссөн ч та бүхэн ээж аав болно. Хайраа битгий нуугаарай. Хөөрхөн үрдээ мэдрээгүй жаргалынхаа төлөө илүү их хайрыг мэдрүүлээрэй. Би энэ үгийг зохиогоод хэлээгүй. Библи судар дээр ийнхүү бичсэн байдаг юм. Энэ бол миний хэлэх дуртай ишлэлүүдийн нэг.
_
-Их Британий хатан хаан энэхүү айлчлалд анхаарлаа хандуулж буй. Тэрбээр бяцхан хүүгийн аюулгүй байдлыг хангаж олон цэрэг айлчлалын үеэр байршуулсан. Энэ бүхэн дарамттай санагдаж байна уу?
-Үгүй. Жорж Александр Луи бол хааны гурав дахь үе залгамжлагч. Тиймээс хатан хаан болон эмэг эхийн хувиар ингэж хандах нь зүй ёсны хэрэг. Би Шинэ Зеландад амар амгалан, тайван айлчилж байгаадаа баяртай байна.
_
-Бяцхан ханхүүгийн нүднээс бусад хэсэг бүгд л аав Уильям шиг юм аа. Эрийн цээнд хүрэх тусам аавтайгаа тун адилхан болох байх даа?
-Тиймээ. Хатан хаан II Элизабет хүртэл энэ үгийг хэлж байсан.
_
-Ханхүүг хэзээ дүүтэй болгох вэ?
-Хүү минь жоохон байна. Тэрэнд минь анхаарал халамж их хэрэгтэй.
_
-Ханхүү Харри, Уилльм нар гайхалтай харагддаг шүү дээ?
-Тиймээ гайхалтай харагддаг. Тэгэхдээ хүүгээ дүүтэй болгоход арай эрт байна.
_
-Та нөхөр хүү хоёроо хаан байж чадна гэдэгт итгэдэг үү?
-Тэгэлгүй яахав. Уильям гайхалтай эзэн хаан байж чадна. Хүү минь ч гэсэн.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ