Сайн дурын бүлэг сурагчдын аюулгүй байдалд анхаарна

img

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хичээлээ тараад зам хөндлөн гарахдаа болон сургуулийн орчимд зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол гарч байна.

Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төвөөс нэгэн төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн зарим Ерөнхий боловсролын сургуулийн орчинд сайн дурын ажилтнууд бүлэг болон ажиллаж, хүүхэд багачуудыг зам хөндлөн гарах, зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэн, анхаарал тавьж, хүүхэд явган зорчигчийн аюулгүй байдалд анхааран ажиллах нь.

Уг ажлыг гүйцэтгэхээр 40-өөс дээш насны 115 иргэн харьяа дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн байна. Тэд бүлэг болж хуваагдан, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр буюу маргаашнаас эхлэн өөрсдийн хувиартай сургуулиуд дээр ажиллаж эхэлнэ. Гэхдээ энэхүү төсөл нь өнгөрөгч оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжиж буй  “School police” төсөлд хамрагдаагүй ЕБС-иуд дээр хэрэгжих юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ