Д.Лүндээжанцан: Бид Монголын ардчиллын загварыг хамгаална
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн 17 сайдыг санал хураалтад оролцуулахгүй байхыг хүсч, МАН-ын бүлэг УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлсэн байна. Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуулийн төсөлд хэрэгжилтийг нь 2016 оны долоодугаар сараас гэж заасан. Үүнийг 2014 оны долоодугаар сарын 01-нээс дагаж мөрдүүлэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзэж байна.
_
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа явдлыг цаг үе болих нь зүйтэй гэж шаардаж байна. УИХ-ын гишүүн сайд байх нь Засгийн газарт ач холбогдолтой. Засгийн газрын оруулсан хуулийг УИХ-аар баталгаажуулдаг. Гэхдээ сөрөг тал нь их болжээ. Одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд 17 гишүүн сайд байна. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг зогсооё гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Давхар дээлийг тайлах хэрэгтэй. Энэ нь Монголын парламентач ёсны ардчилалд их хор хөнөөл учруулж байна. Өнөөдөр УИХ, Засгийн газар хоёр байр байран дээрээ байж чадахгүй байна. Парламентат ёсны үнэт зүйл үнэгүйдэхэд хүрээд байна. Бид Монголын ардчиллын загварыг хамгаалж, гольдиролд нь оруулахын төлөө явна гэлээ.
_
Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байхыг эсэргүүцсэн олон нийтийн цуглан маргааш Чингисийн талбай дээр болох юм.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ