Оюутнууд Туулыг цэвэрлэв
Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Баялгийг бид бүтээнэ” уриан дор Улаанбаатар хотод байрлах МСҮТ-ийн “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын санаачилгаар 1000 оюутан Туул голын ойр орчны бохирдол ихтэй газруудыг цэвэрлэх, их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээг Туул голын эрэг дагуу нийт 16 км газрын хог хаягдлыг түүж цэвэрлэжээ. Цэвэрлэсэн хог хаягдлыг шуудайлж бөөгнөрүүлэн Баянзүрх, Хан-уул дүүргүүдийн ТҮК-ийн машинаар ачуулсан байна. Уг арга хэмжээг Хөдөлмөрийн яам, Байгаль орчин ногооны хөгжлийн яам, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн тохижилт үйлчилгээний газруудтай хамтран зохион байгуулжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ