ТОП 20 индекс өмнөх өдрөөсөө бага зэрэг өсөв
Монголын Хөрөнгийн бирж дээр өнөөдөр 32 ХК-ийн 27962 ширхэг хувьцаа арилжигджээ. Энэ өдөр нийтдээ 97 хэлцэл хийгдэж, 1,608,602,347,932 төгрөгийн үнийн дүнтэй арилжаа явагдсан байна.
ТОП 20 индекс 15976.48 нэгж болж, өмнөх өдрийнхөөс 12.87 нэгж буюу 0.08 хувиар буурчээ. Лхагва гарагт “Монгол савхи” ХК-ийн үнэт цаас 14.96 хувь, “Монголын Цахилгаан холбоо” ХК 6.67 хувь, “Монинжбар” ХК 3.15 хувиар тус тус өсч, бусад компаниудаа тэргүүлсэн аж. Харин “Бэрх-Уул” ХК 15 хувь, “Тав” ХК 14.80 хувь, “УБ-Бүк” ХК 14.45 хувиар үнэт цаасны ханш нь буурсан байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ