Модон арагаар барилга барьдаг ААН-үүдтэй уулзана

img

Модон араг бүтэцтэй барилгын технологи ашиглах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас уулзалт зохион байгуулахаар болжээ.

ө

Учир нь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар 2014 онд Нийслэлд баригдах 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэлийг богино хугацаанд хийж, ашиглалтад бүрэн оруулах үүднээс  модон араг бүтээцийн технологи ашиглах талаар судлаж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон аж.

s

Иймд модон араг бүтээцтэй барилгын технологи ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд энэ сарын 11-ний өдрийн 11.00 цагт Хангарьд ордон дахь Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 дугаар өрөөнд хүрэлцэн очиход нээлттэй гэнэ. Ингэхдээ аж ахуйн нэгжийн танилцуулга мэдээллийг авч очих хэрэгтэй гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 75757810 утсаар лавлах боломжтой юм байна.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jkll:
tsetserlegiig ingej hiij bolohgui hamgiin chanartai barilga baih estoi
2014-04-10
бушуу:
бушуу туулай борибондоо,,,
2014-04-09
зочин:
манай нөхцөлд модон байшин хэзээч таарахгүй шатаж үхэх нь дутаж дээ
2014-04-09
suhbaatar:
mod chin neg l udur shatval yana. gadnii ornuud betonoor barilga baridag bolohoos modoor baridaggui. hyamd geed galiin ersdeltei zuil hiij bolohgui dee.
2014-04-09
nogoo baigalaa siutgehnee de:
negent mongo gargaj barij baigaagaas hoish buren tsutgamlaar bariachee 100 jil tolgoi obdohgui
2014-04-09