Мэдлэгийг чадвар болгон хөгжүүлэх аргыг зааж байна
“Дэйл Карнеги Трэйнинг” олон улсын сургалтын байгууллагаас “Шилдэг удирдагчид байгууллагын энгейжментийг хэрхэн бий болгодог вэ” сэдэвт семинарыг байгууллагын захирал, удирдлагуудад зориулан зохион байгуулж байна. Өнөөдрийн семинарт банк, санхүү, хөдөө аж ахуй зэрэг монголын тэгүүлэх салбарын 75 байгууллагын 110 гаруй дээд түвшний удирдлага хамрагдаж, энгейжмент гэх ойлголтын тухай түүнийг жолоодогч хүчин зүйлс, тэдгээрийн ач холбогдол, энгейжментэд хөтлөх удирдагч хүний чадварыг хэрхэн бүтээх талаар хэлэлцэж, санал бодлоо солилцож байна.
a
Энгейжмент гэдэг нь мэдлэгийг чадвар болгож хувиргахад дасгалжуулах, дадлагажуулах үйл явц гэж товчоор ойлгож болно. Энэ тухай “Дэйл Карнеги Трэйнинг” олон улсын сургалтын байгууллагын монгол дахь салбарын захирал Б.Энхболд “Байгууллага нь энгейжменттэй болсноор хамт олны уур амьсгал эерэг болж, харилцаа сайжиран ажилтан байгуулагадаа үнэ цэнэтэй, чухал гэдгээ мэдэрч, ажлаа чин сэтгэлээсээ хийх хүсэл тэмүүлэлтэй болж амжилтад хүрч, өрсөлдөх чадвартай болдог. Ажилтны энгейжмент сайжирснаар ажиллах хүчний тогтвортой байдал эрс нэмэгдэж, хэрэглэгчдийн сэтгэл ханамж борлуулалтын үр ашиг нэмэгддэг. Ажилтнууд нь энгейжменттэй ажилладаг компанийн ажлын гүйцэтгэл нь бусад компаниас 202 хувь илүү байдаг” гэж ярьсан.
da
Дэлхийн 90 оронд салбартай “Дэйл Карнеги Трэйнинг” олон улсын байгууллагын 91 дэх салбар манай улсад энэ оноос манай улсад байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
gh
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ