Малайзын цагдаагийн газар авлигын эсрэг аян зохион байгуулна
Малайзын цагдаагийн байгууллагын талаарх олон нийтийн таагүй хандлагыг өөрчлөх, тэдний итгэлийг олох зорилгоор цагдаагийн байгууллага дахь авлигын эсрэг үйл ажиллагааг явуулахаар болжээ. Энэ аяны гол зорилго нь алба хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагыг нийгэмд хүндлэл хүлээсэн чадварлаг, итгэлтэй байгууллага болгоход оршиж байгаа аж.
s
Гэмт хэрэгтэй тэмцэж, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах үүргээ биелүүлэхийн хамт алба хаагчдын шударга байдлыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа учраас цагдаагийн байгууллага дахь Сахилгын хороог өргөжүүлэх болон Стандарт ба Шударга байдлын хороог шинээр байгуулах арга хэмжээ авна.
s
Энэ жил эхлүүлэх гэж байгаа аяны хугацаанд өөр олон зорилт дэвшүүлсэн бөгөөд үүнд гэмт хэргийн индексийг таван хувиар бууруулах, олон нийтийн аюулгүй байдлын түвшинг 65 хувиар нэмэгдүүлэх, цагдаагийн байгууллагын талаарх олон нийтийн сэтгэл ханамжийн түвшинг 85 хувиар нэмэгдүүлэх зэрэг зорилт багтжээ.
f
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ