Төрийн мэдлийн компанийн захирлуудын зөвлөлийг халахыг хүсчээ

img

Итали улсын Засгийн газар төрийн мэдлийн компаниудын захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнээс санхүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг зайлуулж, ингэснээр авлигатай тэмцэх, компанийн үйл ажиллагааны шударга байдлыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

ыб

Сангийн Сайдаас төрийн мэдлийн компаниудад захидал илгээж, үүндээ удахгүй болох хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр компанийн удирдлагын асуудалд илүү хатуу байх суурьтай байж, тавигдах шаардлагыг чангатгахыг хүссэн байна.

бу

Захидалд дурдахдаа албан тушаалын болон санхүүгийн гэмт хэрэг үйлдсэнд сэжиглэгдсэн л бол шүүхээс гэм бурууг тогтоохыг хүлээлгүйгээр төрийн мэдлийн компаниудын удирдлагаас албан тушаалтнуудыг зайлуулж байх ёстой гэжээ. Италийн шүүх тогтолцоо нь маш төвөгтэй, удаан үргэлжилдэг учраас эцсийн шийдвэр гарах хүртэл арваас дээш жил өнгөрөх тохиолдол ч байдаг аж.

\

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ