Сонгогчдын 90 хувь нь ЗГ-аа авлигад идэгдсэн үзжээ
Америкийн Нэгдсэн Улсын Иллонойс муж улсын Засгийн газрын үйл ажиллагаанд авлига ердийн зүйл болсон гэж сонгогчдын 90 хувь нь үзэж байгааг шинээр хийгдсэн судалгааны дүн харуулжээ.
б
Иллонойс муж улсын сүүлийн долоон амбан захирагчийн дөрөв нь шоронд ял эдэлж байгаа юм. Сонгогчид Чикаго хотыг мөн авлигад автсан гэж үзжээ. Чикаго хотын оршин суугчдын 85 хувь нь хотын захиргаа болон тойргын захиргаанд улс төрийн авлига түгээмэл гэж, 55 хувь нь маш түгээмэл гэж бодож байна гэсэн байна. Муж улсын сонгуулийн эрх бүхий 1001 оршин суугч энэ судалгаанд хамрагдсан аж.
бы
“Сүүлийн 30 жилийн турш хотын захиргааны болон тойргийн захиргааны олон тооны албан тушаалтнууд болон эндээс сонгогдсон зарим конгрессын гишүүд шоронд суусан нь эмгэнэлтэй” гэж судалгааг зохион байгуулсан хүрээлэнгийн захирал хэлжээ. Тэрбээр мөн “Олон тооны сонгогчид сонгуульд оролцдоггүй бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааг дэмждэггүйд гайхах зүйл алга. Засгийн газрын үйл ажиллагаа шударга явагддаг гэдэгт итгэх итгэл сул байгаагаас Иллонойс муж хүмүүсийг үргээж байна” гэжээ.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ