Төлбөртэй зогсоолуудын асуудлаар хуралдана
НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан өнөөдөр 09.00 цагт хуралдана. Хуралдаанаар хороолол дунд барилга барихдаа иргэдээсээ асууж, зөвшөөрөл авдаг болох тухай журмыг хэлэлцэх юм. Мөн 14.00 цагаас хуралдах Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах талаар, шалган бүртгэх товчоо, төлбөртэй зогсоолуудын үйл ажиллагааны тухай, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ