Барса аваргуудын лигээс хасагдлаа
Барселонагийн “Камп ноу” цэнгэлдэхэд 1-1 харьцаагаар тэнцсэн Атлетико Мадрид баг өчигдөр өөрийн талбайдаа хариу тоглолтоо хийв. Барсагийн хувьд өөрийн талбайд хийсэн тоглолтондоо тэнцсэн тул 1-ээс илүү бөмбөгөөр зайлшгүй хожих шаардлагатай байсан. Харин тоглолт эхлээд удаагүй байхад Атлетикогийн довтолгоо амжилтад хүрч Коке тооны харьцааг нээсэн. Үүнээс хойш хоёр баг олон аюултай довтолгоо өрнүүлж байсан ч тооны харьцаа өөрчлөгдсөнгүй. Атлетико Мадрид баг өөрийн “Винсенте Калдерон” цэнгэлдэхдээ Барселон багийг 1-0 харьцаагаар буулган авснаар Аваргуудын лигийн хагас шигшээд шалгаран үлдлээ.
1
Өмнөх тоглолтондоо мөн л тэнцээ авсан Манчестер Юнайтед өчигдөр шөнө "Аллианз Арена"-д зочлон шөвгийн наймын шийдвэрлэх хариу тоглолтоо хийв. Хэдийгээр тоглолтын эхний гоолыг Патрик Эвра оруулж МЮ тэргүүлж эхэлсэн ч удалгүй Байерний довтлогч Мандзукич тоог тэнцүүлж чадсан. Тоглолтын 68 дахь минутад Мюллер, 76 дахь минутад Роббен нар гоолдсоноор Байерн Мюнхен баг МЮ-г хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4-2 харьцаагаар буулган авлаа.
1
Аваргуудын лигийн хагас шигшээд тоглох 4 баг өчигдөр шөнө бүрэн тодорлоо. Хагас шигшээд Испанийн Реал Мадрид, Атлетико Мадрид, Германы Байерн Мюнхен, Английн Челси багууд шалгаран үлдээд байна. Багуудын хагас шигшээ тоглолтын сугалаа маргааш явагдана.
1
Б.Чингүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ