Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 42 гишүүний буюу 56 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газарт чиглэл өгөх тухай, Захиргааны хэргийн тухай зэрэг дөрвөн хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэхээр баталлаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчсөн эсэх тухай ҮХЦ-ийн дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар эхлэн хэлэлцэж байна.
,
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ