Зодолдсон гишүүдийг шийтгэхээ мэдэгдэв
Украины парламентын өчигдрийн хуралдааны үеэр Коммунист болон Эрх чөлөө намынхан хоорондоо зодолдсон байна. Коммунист намын тэргүүн Петр Симоненко “Хүмүүс орос хэлийг төрийн хоёр дахь хэл болгохыг шаардаж байна. Тэд нийгмийн асуудалд анхаарал хандуулахыг шаардаж байхад эрх баригчид сонсохгүй байна. Өнөөгийн эрх баригчид одоо Донецк, Луганск, Харьковт жагсаал хийж, захиргааны байрыг булаан эзлэгсдийг өдөөн хатгагчид гэж нэрлэж байна. Гэтэл Украины баруун хэсэгт яг ийм үйлдэл хийсэн хүмүүсийг эх орончид гэж байсан” гэж хэлжээ.
1
Энэ үеэр Эрх чөлөө намынхан Симоненко руу дайрч, индрээс буулгахыг оролджээ. Харин коммунистууд даргыгаа өмөөрөн боссоноор парламентад эмх замбараагүй байдал үүссэн юм. Ийнхүү зодолдож, хариуцлага алдсан гишүүдийг тус улсын Ерөнхийлөнч Александр Турчинков зэмлэж, шийтгэхээ мэдэгдсэн тухай “The Guardian” сонин бичжээ.
Александр Турчинков “Улс орон минь тогтворгүй байна. Бидэнд нэг нэгэнтэйгээ зодолдож, хэрэлдэх зав тун бага байна. Өнөөдрийн гаргасан та бүхний үйлдэл Орос улс шиг түрэмгий санагдлаа. Бид ингэж хэл амаа ололцохгүй байх тусам Оросын алхам улам цаашилсаар байх болно” гэжээ. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ерөнхийлөгч гар зөрүүлж, танхимд хараал хэлсэн эрхэм улстөрчдийг нэг сарын цалингаар нь шийтгэхээр болсон. Энэ мэдэгдлээ хоёр намын гишүүдэд илгээмжээр явуулсан” хэмээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ