Гишүүн-сайдуудын хаалган дээр хуулийг сахихийг сануулсан бичиг наажээ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүн сайд нарыг санал хураалтад оролцохгүй байхыг УИХ дахь МАН-ын бүлэг шаардаж, УИХ-ын даргад ч энэ талаар төсөл хүргүүлээд байгаа. Засгийн газрын “давхар дээл”-ийг тайлах асуудлыг хэлэлцэх үед МАН болон иргэний хөдөлгөөнийхөн Төрийн ордныг тойрч тайван замын жагсаал хийхээ мэдэгдсэн.

,

Өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын гишүүн сайд нарын хаалганы үүдэн дээр “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн БИ:

,

- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.6-д “Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ” гэж заасны дагуу дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр санал хураалтад оролцохгүй болохоо илэрхийлж байна.

 Энэ нь сайд нарыг санал хураалтад оролцохгүйгээ үүгээр илэрхийлж байгаа  тэдний өмнөөс   бичсэн Хуулийг сахиж,  Үлгэрлэх тухай  төсөл ажээ.

,

,

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

99999:
та нар сонгогдохдоо хэлж байсан үг шигээ шудрага байл да өөрсдөө хууль баталсан шигээ хуулиа хүндэтгэн мөрдөл дөө хоёр ажлын хооронд хийсэн юмгүй сууснаас нэг чигийн ажилтай тэр ажлаа чанартай хийсэн нь дээр шүү давхар дээлээ тайлан нь хожино шүү
2014-04-10
55555:
үнэн шүү ард түмэн харж байна хамгийн хууль зөрчиж байгаа хүмүүс удирдлагууд өөрсдөө байна дүүргийн удирдлагууд
2014-04-10
55555:
үнэн шүү ард түмэн харж байна хамгийн хууль зөрчиж байгаа хүмүүс удирдлагууд өөрсдөө байна дүүргийн удирдлагууд
2014-04-10
55555:
үнэн шүү ард түмэн харж байна хамгийн хууль зөрчиж байгаа хүмүүс удирдлагууд өөрсдөө байна дүүргийн удирдлагууд
2014-04-10
55555:
үнэн шүү ард түмэн харж байна хамгийн их хууль удирдлагууд өөрсдөө байна үүнийг анхаар
2014-04-10
иргэн:
шударга ёс эвсэлийн бүлэг сая завсарлага авчихлаа.эд нар хэдэн хачин юмнууд байнаа.бөөрөнд наалдсан хачиг шиг
2014-04-10