11 компани 3.08 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

img

 

Компани нь олсон ашгаасаа хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчиддаа үнэт цаас хэлбэрээр ногдол ашиг болгон хуваарилах ёстой. Иймд тухайн компанийн удирдлага буюу ТУЗ нь жил бүрийн эхний 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар шийдвэр гаргаж хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэх үүрэгтэй байдаг.

Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар МХБ-д бүртгэлтэй нийт 249 компанийн 17.7 хувь нь буюу 44 ХК хувьцаа эзэмшигчиддээ 2013 онд олсон ашгаасаа хуваарилах эсэх талаар хэлэлцжээ. Үүнээс 11 ХК нь хувьцаа эзэмшигчиддээ 3.08 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн байна.

 

Үүнд “Газар сүлжмэл” ХК нэгж хувьцаанд 7233.39 төгрөг, “Баянгол зочид буудал” ХК нэгж хувьцаанд 355 төгрөг, “Техник импорт” ХК нэгж хувьцаанд 200 төгрөг, “Говь” ХК нэгж хувьцаанд 130 төгрөг хуваарилжээ. Мөн “Талх чихэр” ХК нэгж хувьцаанд 110 төгрөг, “Мах импекс” ХК нэгж хувьцаанд 100 төгрөг, “Тахь ко” ХК нэгж хувьцаанд 65 төгрөг, “Би Ди Сек” ХК нэгж хувьцаанд 11.78 төгрөг, “Ачит алкабы” ХК нэгж хувьцаанд 10 төгрөг, “Гермес центер” ХК нэгж хувьцаанд 5.82 төгрөг, “Эрдэнэт суварга” ХК нэгж хувьцаанд 5 төгрөг тус тус хуваарилсан байна.

 

Санхүүгийн тайлант хугацаанд үйл ажиллагаанаас олсон ашгийг хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нартаа ногдол ашиг хуваарилах уу эсвэл бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах хөрөнгө оруулалт хийх үү гэсэн асуудал ашигтай ажиллаж буй аж ахуйн нэгж болон МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниудын өмнө тулгардаг билээ.

,

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
аль 1991 оноос хойш нэг ч удаа хувьцааны ноогдол ашигаа тараагаагүй мөртлөө улам өргөжин тэлээд уул уурхайн том салбарт амжилттай ажиллаж байгаа ээрмэл мэтийн хувьцаат компаниудтай хэрхэн хэн хариуцлага тооцох юм болдоо.
2014-04-10