АНУ-д хутгатай этгээд халдлага үйлджээ
АНУ-ын Пенсильвани мужийн нэгэн ахлах сургууль дээр хоёр хутгаар зэвсэглэсэн этгээд халдлага үйлдэж, 21 сурагч, хамгаалалтын нэг ажилтныг гэмтээсэн хэрэг гарсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Цагдаагийхан халдлага үйлдсэн 16 настай Алекс Хрибалыг баривчлан саатуулаад байгаа, азаар амь насанд нь аюул учруулахаар шарх авсан хүн байхгүй бөгөөд хамгийн залуу нь 14 настай хэмээн мэдэгджээ.
Хэргийн газар мөрдлөг хийж дуусах хүртэлх хэдэн өдрийн турш сургуулийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.
Сэжигтэн Алекс Хрибалыг дөрвөн удаагийн хүний амь хөнөөхийг завдсан, 21 удаагийн бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, сургуулийн нутаг дэвсгэрт хориотой зэвсэг оруулсан гэх зэрэг үндэслэлээр буруутгаж байгаа гэж түүний өмгөөлөгч Патрик Томасси хэвлэлд мэдээлэв.
Гэмт этгээд халдлага үйлдэх болсон сэдэл тодорхойгүй байгаа ч Алекс Хрибал хэрэг үйлдэхийнхээ өмнөх орой өөр нэгэн сурагч руу утсаар заналхийлсэн өнгө аястай ярьсан болохыг олж тогтоожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ