Сирийн иргэний дайн 4 дэх жилдээ
Дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг гудамжны жагсаал цуглаан хэлбэрээр эхэлсэн Сирийн хямрал иргэний дайн болон хувирсан юм. Башар аль-Ассадын засаг захиргаа иргэдийн тайван жагсаал цуглааныг цэргийн хүч ашиглан дарсан нь хямрал улам даамжрах шалтгаан болсон гэж ажиглагчид тайлбарлаж буй. Дэлхийн халуун цэг Сирийн иргэний дайн фото хальснаа хэрхэн буусныг сонирхуулъя.
.
Фото: (Khaled Khatib/AFP/Getty Images)
Сирийн иргэний дайны улмаас хэдэн хүн хохирсон нь тааварлахын аргагүй.
_
Фото: (Baraa al-Halabi/AFP/Getty Images)
Сири улсад өрнөсөн иргэний дайны улмаас 140 мянган хүн амиа алдсан билээ. Тэдний ихэнх нь босогчдын гарт амиа алджээ.
_
Фото: (Houssam Abo Dabak/Reuters)
Сирийн Батлан хамгаалахын яамыг босогчид бүсэлж тоносоныхоо дараа дэлбэлсэн билээ. Энэхүү дэлбэрэлтийн улмаас 78 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан аж.
_
Фото: (Hosam Katan/Reuters)
Нийслэл Апелло хот. Тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассад ард түмнээ их бүтээн байгуулалтад оролцохыг уриалсан юм.
_
Фото: (Badi Klif/Reuters)
Ерөнхийлөгч Башар аль Ассадын армийн дайчид.
_
Фото: (Mahmoud Hebbo/Reuters)
Тэд бол жинхэнэ хохирогч нар. Иргэний дайны улмаас 0-10 насны 11 мянган хүүхэд амиа алджээ. Сирийн Хул хотод 108 хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүдийг хөнөөж, 300 хүнийг шархдуулсныг НҮБ эрс шүүмжилж, тогтоол гаргахаар зэхэж байна.
_
Фото: (Murad Sezer/Reuters)
Энэ охиныг Суриа гэдэг. Тэрбээр дөрвөн настай. Энэ охин хорвоод мэндлэхдээ л эх оронд нь эмх замбараагүй байдал үүсч, өдрөөс өдөрт л байдал дордсоор.
_
Фото: (Jamal Nasrallah/EPA)
НҮБ-ын хүүхдийн ивээл сангаас иргэний дайны улмаас эцэг эх, орон гэрээ алдсан хүүхдүүд туслалцаа үзүүлэх төв байгууллагджээ.
_
Фото: (Jamal Nasrallah/EPA)
Нам гүн Сири улс. Тус улсад иргэний дайны улмаас найман сая иргэн эх орноосоо дүрвэжээ.
_
Фото: (Jamal Nasrallah/EPA)
Тусламж.
_
Фото: (Mahmoud Hebbo/Reuters)
Башар Ассадын дэглэмийг эсэргүүцсэн тулааны үеэр хойд хэсэгт босогчдын тал суларч эхэлсэн билээ. Харин удаан хугацааны турш үргэлжилсэн мөргөлдөөний улмаас босогчдын тал байр сууриа олж авч магадгүй болжээ. Аль-Кайда бүлэг идэвхжсэн нь босогчдын талыг дэмжих олон улсын бүлэглэлүүд Сирид орж ирэх нэг шалтгаан болсон юм.
_
Фото: (Hamid Khatib/Reuters)
Сирийн зөрчлийг юу бий болгож, яагаад ийм удаан үргэлжилсээр байна вэ? Сирийн иргэд олон улсын байгууллагууд Америкийн үзэл суртлын төлөө ажиллах шаардлагагүй гэж үздэг. Сирийн ард иргэд бүгд Башар Ассадын дарангуйллаас салж, өөрсдийнхөөрөө амьдрахыг хүсч байна.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ