“Монгол шилтгээн”-д дэлбэрэлт болж ажилчид хүнд гэмтжээ

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн”-д дэлбэрэлт болж гурван ажилчин хүнд гэмтсэн байна.

Тодруулбал,  тус компанийн даралтын зуухыг халааж, хөлдсөн хоолойг гэсгээж байхад зуух  дэлбэрч 54 настай ажилчны зүүн хөл шилбээрээ тасарч, 59 настай ажилчны зүүн гар хугарсан байсан. Мөн 35 настай эрэгтэй ажилтан толгойдоо гэмтэл авчээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ммтт:
хөдөлмөрийн аюулгүй байдал ноцтой зөрчсөн байна даа
2014-04-10
gachigaar:
togoogoo hooson halaachaad huiten us hiigeed l delberee biz dee. hooloigoo namar shavhalgui orhiod hulduuh dainii medlegtei, setgeltei humuus ajilladag yum baina.
2014-04-10