
Өнөөдөр Азийн хөрөнгийн захууд уналттай байна. Японы Nikkei индекс 0.66 хувь, Хонгконгийн Hang Seng индекс 0.90 хувь, TOPIX 0.60 хувиар уначихаад байна. Өчигдрийн тухайд таатай мэдээ ирж байсан. Европын эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэхэд санхүүжилтийн өөр боломжууд байгаа эсэхийг энэ долоо хоногийн сүүлчээр дахин хэлэлцэх гэж байгаа нь зах зээлд оролцогчдод итгэл төрүүлж, хөрөнгийн захуудаас гайгүй мэдээллүүд гадагшилж байна гэж шинжээчид харж байсан. Тэрчлэн Хонгконгийн Hang Seng индекс 0.9 хувь, Шанхайн нэгдсэн индекс 0.2 хувь, Японы Nikkei индекс 1.5 хувь, Солонгосын Kospi индекс 0.5 хувиар өсөөд байсан бол өнөөдөр ийн уруудаад байна.
Америкийн захын тухайд Dow Jones индекс 0.38 хувь, S&P 500 0.20 хувийн өсөлттэй байгаа бол Nasdaq 0.01 хувийн уналттай байна. Энэ долоо хоногийн мягмар гарагт Dow Jones индекс 0.43 хувиар өсч хаагдаж байсан. Өсөлтийн шалтгаан нь Европыг дэмжих хоёр сан хэлэлцээрийн төвшинд явж байна гэсэн мэдээлэлтэй холбоотой юм. Харин Австрали улсын тухайд алт, зэсийн үнийн өсөлтийг даган “БиЭйчБи Биллитон”, “Фортеск” зэрэг уул уурхайн компаниудын хувьцааны ханш өсөөд байсан бол өнөөдрөөс буураад байна. “БиЭйчБи Биллитон”-ы хувьцааны ханш 0.92 хувиар унаад байгааг Bloomberg дамжууллаа. Мөн Европын захуудын индексийн талаар дуулгахад STOXX 50 -0.50 хувь, FTSE 100 0.39 хувь, DAХ 0.57 хувиар тус тус унаад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ