“Давхар дээл”-ээ тайлахгүй бол Засгийг огцруулна гэв

img

“Дампуурсан төр, засаг давхар дээлээ тайл” уриатай УИХ дахь сөрөг хүчнээс зохион байгуулсан цуглаанд оролцогчид УИХ-д шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Монгол Улсад эдийн засгийн бодит хямрал нүүрлэж, гадаад хөрөнгө оруулалт зогсож, гадаад валютын ханш тэнгэрт хадахтай зэрэгцэн монгол төгрөгийн ханш газарт унаж, ажилгүйдэл ядуурал эрс нэмэгдэж, ард түмэн үнийн өсөлтөд дарлуулан туйлдаж, улс орон бонд нэртэй өрийн дарамтад орж, нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч, төр засаг дампуурчээ гэж “Дампуурсан төр засаг Давхар дээлээ тайл” бүх ард түмний нэгдсэн цуглаанд оролцогчид бид дүгнэж байна. Энэ бүхний гол буруутан бол УИХ-ынхаа толгой дээр гарч, ямар ч хараа хяналтгүй дэндүү дур зоргоороо авирлаж буй "Шинэчлэлийн" хэмээх гоёдсон нэртэй Засгийн газар юм. УИХ нь Засгийн газартаа үүрэг өгч, хяналт тавьж, хариуцлага тооцож чадахгүй болсноос үүдсэн засаглалын энэхүү хямралыг нэн даруй засч, монгол төрийн чадамж, нэр хүнд, түүнд итгэх иргэдийн итгэлийг сэргээн нэмэгдүүлэх зайлшгүй шаардлатай байна. Энэ бол том төрөөс ухаалаг төррүү явж буй эхний нэгэн алхам хэмээн үзэж болно” гэсэн байна.

6

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхтэй холбогдуулан дөрвөн зүйл бүхий  шаардлага  тавьсан байна.  Засгийн газрын 19 сайдын 17 нь буюу 89.5 хувь нь УИХ-ын гишүүний давхар дээлтэй байгаагаас шалтгаалан парламент, засгийн газар хоорондын уялдаа холбоо алдагдаж, Монгол Улс засаглалын хямралд нэрвэгдээд байгаа гэж үзжээ. Иймд “Давхар дээлтэй гишүүд”-ийн дээлийг нэн яаралтай тайлахыг УИХ-аас шаарджээ.

6.

“Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын дэгийн тухай болон Нийтийн ашиг сонирхлын хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн дээрх нэр бүхий 17 гишүүнийг санал хураалтад оролцуулахгүй байх арга хэмжээг авахыг УИХ-ын дарга З.Энхболдоос, санал хураалтад оролцохгүй байхыг нэр бүхий 17 гишүүндэд анхааруулсан байна. Мөн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл дэх УИХ-ын гишүүн нь Засгийн газрын сайдаар давхар ажиллахыг хориглох тухай заалтыг батлагдсан өдрөөс нь эхлэн мөрдүүлэхийг санал болгожээ. “Давхар дээлтэй гишүүд”-ийг санал хураалтад оруулсан, тус хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг 2016 он хүртэл сунгасан тохиолдолд Засгийн газрыг огцруулах,  Их хурлыг тараах хүртэлх  арга хэмжээг авч тэмцэхээ мэдэгджээ.

.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ochir:
man iin tengyyd uursduu ehlvvlchiheed hoh n ta nar yg l ard tvmnee bodoj haragdaach
2014-04-11
ochir:
man iin tengyyd uursduu ehlvvlchiheed hoh n ta nar yg l ard tvmnee bodoj haragdaach
2014-04-11
хар гайнууд:
өөрсдөө хууль зөрчин байж хүчээр давхар дээлтэй болгочихоод тэрнийгээ "мартаад" одоо нэг их сүрхий шударга амьтад болж гэнэ хэ хэ хэ . . . . . . . . . за тэгээд муу ёрын юм болж эд дахин сонгогдоод гараад ирдэг юм аа гэхэд л "давхар дээл маш их хэрэгтэй эд" болгож хувиргах ичих нүүргүй хөгийн нөхдүүд шүү дээ энэ ман-гарууд чинь . . . . . . . . . . . . . . . . хуучин эрх мэдэл, сандал ширээгээ ямар ч аргаар хамаагүй олж авч л байвал улс орон, ард түмний амьдралд эд нар санаа зовно гэж юу байх вэ. зүгээр л ака-дан алж орхидог шүү дээ. . . . . . ман зүгээр л гай болохоор зай болооч ээ!
2014-04-11
jijighen dotor:
bugdeeree saidiinhaa ajliig songono gej bodood.tegeheer ny ih hurald heden suudal avah sanaatai yum biz dee.talbai deer bayar bas ter enhbold nar chin irchihej boloogui yumuu.arai l unemshiltei haragdana daa.
2014-04-11
жавзаа:
ман өөрсдөө гишүүн сайдын суудлыг зэрэг эзлэж болхыг эхэлчээд одоо гэнт ухаан орж гэнэ хэхээ өөрсдөө төр барьж бхдаа ингэхгүй яасийн
2014-04-11
zochin:
an-n turshlagyg odoo l neg yum heregjuuleh ayadaj baina, man-han. jagsaj suraad undug pomidoroo shideerei dee. yagaa chugui yum garzdaad yahav. tehdee bas yned orchihson bolohoor avahad hetsuu baigaa biz. uuriinh bish ulsynh geed shideh yum bolov uu.
2014-04-10
zaluu:
turuugiin zasgiin ued man-nhan nyamka,enhbold,batbold bugd l davhar deeltei bolood l baisan shuu dee dainii hajuugaar dajin bimbatsaogt boliochee
2014-04-10
болимоор:
ху намынхан олон түмнийг үймүүлж хор хутгахаа болимоор л бна шүү, энэ тэнэг жүжиг хэнд ашигтай юмб ???
2014-04-10
зочин:
өөрсдөө өмнө нь давхар дээлтэй байсан болохоор баг өмсөө юу?угаасаа л хүний нүүрээр бамбай хийж сурсан гарууд .юуг ч илүү хийхгүй харин хөөрөгдөж л чадах байхдаа-ман. та нар өөрсдөө 100 давхар дээлтэйгээ мэддэг байлгүй дээ? хаварын тарчиг цагаар жаахан яс хаяж тоглох гээ юу?та нарын хөөрөгдөж тараасан хоосон амлалтынхаа горыг хүнд тохох гээ юу?
2014-04-10
huhu-d:
bagtai zogsvol amar daa kkk
2014-04-10
aagii:
ene said nar ni said n ajlaa ugluu gehed dahiad ed nariin orond 16-17 hun tomilogdishdee tgeed ih hural zasgiin gazar niileed barag 100aad hun bolgoh gd bhiin idej hanaach
2014-04-10
oorsdoo byy:
ene ih bayn saidyyd odoo bolno do ard tumen chin olsoj tuildaj ydarch amaaraa shoroo umhej bn sanal asuulga yvuulaad orosiin tald oriidoo putin ahdaa helii oor diileh hun bhgui
2014-04-10
irgen:
zarim negiig ni tsaash ni haruulaq bol goriguiee
2014-04-10
.....:
огцоруул. огцорохгуй бол нээрээ дахиад сонгууль хийе.
2014-04-10
teneg zuzaagaa barchix yum:
yasan zawtai xvmvvs we eooe ajilgvil yum baixdaa ingej udurjinguu zogsoj baisaanaas ajilaal xiimeer yumaa zawtai nowshinuud
2014-04-10
llllllllll:
тайлна гэж гонжийн жоо тийм ухаалаг улс төрч байхгүй
2014-04-10
зочин:
давхар дээлээ тайлах байлгүйдээ. хувийн эрх ашгаас доогуур ард түмний эрх ашиг гэж байхгүй байлгүй дээ. хэрэв тайлахгүй бол засгийн газрыг огцруулах нь зүйтэй.хуулийг хэрэгжүүлж ажилладаг засгйийн газар хэрэгтэй
2014-04-10
zochin :
iydal yaridag gishvvdiig ergvvlen tatah hyyliig ard tvmnees sanal asyylga yabyylie tur tsebershihgvi bol mongol hedhen oligarhyydiin gariin vzvvr bolohnee
2014-04-10