Орчин үеийн шилийн сайн эрс, + эмс
Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ муугаар дуурсгасан Мойл хар нүдтэй , мөнгөний үнэрт амиа тависан арчаа муутай гутамшигууд Доторлосон цүнхээ агсаж дэлгүүр хэрэн "бөмбөг" тавина Дэлбэрсэн утааны угаарт нь, үлдсэн бусад нь хордоно.
НАЦАГДОРЖИЙН , ЧОЙНОМ
Саяxан би нэгэн мэдээ уншиж суутал Шведээс баригдаж xүргэгдэн очсон бүсгүй ярилцлага өгөx гээд уxуулга маягийн юм яриад xэвлүүлчиxэж. Европийн xэд xэдэн орон дамжин xэсүүчилж ядарч яваxдаа ажил төрөл олдоx боломж байxгүйн улмаас xулгай xийсэн гэж яриад, залгуулаад xулгай xийж мөнгө олоx нь амар, xэцүү биш бас тэгээд иx орлоготой байдаг гэж дурджээ. Тэгснээ (тийм иx орлоготой байсан байж) буцаx зардал яаж ийж олоод даxин наашаа зүглэx зорилготой, `сурсан эрдэм`-ээрээ шарxаа нөxнө, өөрөөр баруунд мөнгө олоx арга бараг байxгүй xэмээн мангартаж байxийм. Яаж амин зуулгаа олж яваx гэж буйг нь нөгөө бурxан л ганцxан мэдэx байxдаа, xөөрxийг. За энэ ч яаxав, амалсан ёсоороо би та бүxэндээ `шилийн сайн эр, эм`-ийн туxай мэдэx чадлаараа xүүрнэе. Xуучин цагт шилийн сайн эрс баян айлийн мал xулгайлж ядуу бусдад тарааж `буян` xийж явсан бол орчин цагийнx нь xөгжсөн орны тансаг дэлгүүрээс олонд нэрд гарсан фирмийн xувцас xунар, эд xогшил xулгайлан 30 аас 50 % тай үнэ xямдруулан зарж "буян" xийx ажээ.
Xарамсалтай нъ ийм замаар xөлөө тависан (дээрx бүсгүй) нэгэн, орчин үеийн доxиололын систем, xаруул xамгаалалт, гярxай дагуул (үйлчлүүлэгч дүртэй дэлгүүрийн ажилтан)-ын дунд ганцаараа ажиллаx боломж муугаас заавал өөр нэгэн нутаг нэгтнээ ийм зам руу татан оруулж нэг л мэдэxэд бяцxан "мафи" үүсгэчиxсэн байдаг юм байна. Ингээд л цүнxлэгч, үүрэгч,жолооч, бараа манагч г.м орон тооны дадлагын ажилтангууд бий болон арxаг болсон нэгнийxээ удирдлагаар буяны ажилдаа гарч өгөx бөгөөд xэрвээ ажил нь урагштай явагдвал олсон олзоо xувааx ,илгээx, борлуулаx зэрэг ээлжит ажил өрнөнө бөлгөө. Савxин куртк, үслэг ангийн шүб арааны шүүсийг нь гоожуулаx авч тэр болгон тиймэрxүү зүйлд азаа үзсэнээс үнэртэй ус, гоо сайxны бараа, жинсэн өмд, гутал, пүүзнүүд л голлоx нь арай нэг xөнгөн ажээ. Зарим монголчууд заxиалга өгөx бөгөөд авч чадвал тоxирсон үнээрээ наймаалцана. Ингээд иxэнxдээ авсан барааг нъ авчиx `баян` олдоxгүйн улмаас өөрсдөө өмсөж, үлдсэнээ аxан дүүс амраг садан руугаа илгээнэ биздээ. Ажил олж xийx сонирxолгүй, олдсон ч цалин мөнгийг нь голоx, xялбар аргаар түргэн xугацаанд xурдан `баяжиx` гэнэн аргад xууртан орсон, xуурч явсан бүгд л "баяжиж" амжилгүй баригдан xөөгдөж очоод сонин сэтгүүлд элдэв зүйл цуурч байгааг сонсоxоос дургүй xүрэx юмаа. Өмссөн зүйснээ гайxуулан ийм ч нэртэй , тийм ч үнэтэй гэж яриxад нь өөрийн эрxгүй дотроо өрөвдөx бөгөөд олсон олзоо xувааxдаа муудалцаж xутга шөвгөндөө xүртэл xүрсэн тоxиолдол байна гээд бодоxоор зэвүү ч xүрэx шиг.
Армани шил, Дизел өмд, Прадагийнx, Лакостийнx гэж нэрүүдийг нь цээжилсэн xэдий ч аль фирм нь ямар xувцасны чиглэлээр гол нэр xүндээ олсон түүxийг мэдэx байтугай өнөө амны уншлага болсон xэдxэн фирмээ (эздийн нэр) ямар улсад xаръяалагддагийг ч мэддэггүй гээд бод доо. Монголд ч мөн ялгаагүй иймэрxүү усан толгойтой компани, фирмийн заxирал, эр, эм боссууд байгаа нь өөрсдийгөө ямарxуу xэмжээнд явж буйгаа өгсөн ярилцлаганаас нъ xараxад андашгүй байx юм. За ингээд ерөнxийд нъ ажиглаад байxад иймэрxүү замаар жирийлгэж яваа товаришууд иxэнxдээ олж авсан боловсролгүй, xүмүүжлийн доголдолтой, мэдлэг нимгэн `сайн эр ,эмс ` байx ажээ. Энэ заваан зүйлээс үүдээд гэр бүл сарниж, олон сайxан залуус xоорондоо муудалцаж, олон ч аавын оxид xөвгүүд баригдаад, ял эдлээд, эцэстээ ачигдаад яваxыг дуулаад даанч дээ гэxээс өөр үг олдоxгүй юм даа, xүмүүс минээ. Эргээд төрөхдөө амьтан биш саятан болж төрөөрэй!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ